ja_mageia

Байгууллагын тухай
Нийгмийн хамгаалаал, Хөдөлмөрийн Яамны харьяа Сэргээн Засалтын Үндэсний Төв нь улсын хэмжээнд сэргээн засалтын чиглэлээр зөвлөх, чиглүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий нийгмийн хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний мэргэжлийн төв байгууллага юм.
  • Decrease font size
  • Default font size
  • Increase font size
Захирлын мэндчилгээ

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 1975 оны чуулганаас гаргасан тунхаглалд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн эмнэлэг-сэтгэл зүйн сэргээн засалт, түүний дотор хиймэл эрхтэн хийлгэх, улмаар эрүүл мэнд, мэргэжлийн болон хөдөлмөрлөх чадвараа сэргээх, өөрийн авъяас билгээ хөгжүүлэх асуудлаар зөвлөгөө, тусламж авах эрхтэй “ гэж тодорхойлсон байдаг.
Дэлхийн аль ч оронд сэргээн засалт гэдэг ойлголтыг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүхий л талаас нь /эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, сэтгэц, нийгэм/ хөгжүүлэх, сайжруулах цогц арга хэмжээ гэж үздэг. Манай улсад ч ингэж үзэж байна. Сэргээн засалтын эдгээр цогц үйлчилгээг иргэдэд хүргэхэд чиглэсэн үндэсний хэмжээний ганц төв нь НХХЯ-ны харъяа Сэргээн Засалтын Үндэсний төв юм.
Өнөөдөр Монгол улсад бүрэн бус судалгаагаар 120000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд байна гэсэн судалгаа байгаа бөгөөд манай төвийн хэрэгжүүлдэг төслийн хүрээнд 15 аймаг, 8 дүүргээс авсан судалгаанд улсын нийт хүн амын 85,3 хувь нь хамрагдаж үүнээс 3.1 хувь буюу 68392 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна гэсэн судалгаа гарсан байна.
Тус төв хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сэргээн засах төрийн үйлчилгээний хүрээнд жилд 1200 орчим хүнд протез, ортопедийн хэрэгсэл, 120-220 орчим хүнд мэргэжил, хөдөлмөрийн дадлага олгох сургалт, 600 орчим хүнд сэргээн засах, дасган сургах эмчилгээ үйлчилгээ, 2000 гаруй хүнд мэргэжлийн болон хууль эрх зүй, сэргээн засалтын зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж байгаагийн дээр 9 дүүрэг, 18 аймагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм, хамт олонд тулгуурлан сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Сэргээн засалтын үндэсний төв нь иргэд хөдөлмөрчдөд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилан таниулах, тэдэнд үзүүлж буй үйлчилгээгээ нээлттэй, хөнгөн шуурхай хүргэх зорилгоор энэхүү цахим хуудсыг ажиллуулж байна.
Бидний цаашдын ажил, үйлчилгээ өсөн дэвжихэд эрхэм Таны санал, зөвлөмж үнэтэй хувь нэмэр оруулах болно.
Сайн үйлс дэлгэрэх болтугай!


Таныг хүндэтгэсэн:

СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ Д.БЯМБАА

 
Тархины саа өвчин юунаас болж үүсдэг вэ?
2009 оны 2-р сарын 27, Баасан гариг, 21:23
Тархины саатай хүүхэд бүрийн тархины гэмтэл нь өөр өөр байдаг. Үүний шалтгааныг мэргэжлийн эмч нар л олж өгнө.

Төрөхийн өмнөх шалтгаанууд:
  • Эх нь жирэмсэн байх үедээ халдвар авах, тухайлбал: улаан бурхан гэх мэт
  • Эх, хүүхдийн цусны хүчин зүйлийн үл зохицолдолгоо
  • Эхийн эрүүл мэндийн байдал, тухайлбал чихрийн шижин, жирэмсний хордлоготой байх
  • Удамшил: Энэ нь ховор тохиолдол боловч гэр бүлийн дотор хэд хэдэн хүүхэд ийм өвчтэй гарах явдал байдаг. Үүний шалтгааныг одоохондоо нотлоогүй байгаа.
Дэлгэрэнгүй...
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэргэжлийн сургалт
2009 оны 1-р сарын 22, Пүрэв гариг, 18:58
Эрхэм зорилго: Нийгэм эдийн засгийн зохих хэрэгцээ шаардлага хангасан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг сонирхолд нийцсэн, мэргэжлийн боловсролын стандартын дагуу бэлтгэгдсэн, бие даан ажиллаж амьдрах чадвартай мэргэжилтэй ажилтан бэлтгэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэшүүлэхэд оршино.
Сургалтын хугацаа: Тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг сонирхолд нийцсэн хэлбэрээр 10, 21, 45-хоног, 60 хоног, 90 хоног, 1 жил.
Сургалтанд хамрагдагсад: төрөлхийн болон олдмол гэмтэл согогтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд
Дэлгэрэнгүй...
 
Протез хэрэглэх тухай зөвлөмж
2009 оны 1-р сарын 22, Пүрэв гариг, 18:49
Шинээр протез өмсөж эхлэхэд бага зэрэг эвгүй байх боловч аяндаа бие махбодь арьс, булчин протездоо дасан зохицохын хирээр уг байдал арилна. Шинээр протез өмсөж эхлэхдээ өдөрт ойр ойрхон, богино хугацаагаар өмсөж, өөртөө дасгах хэрэгтэй.
Арьсаа шалгах
Протез өмсөж буй үед биеийн арьсаа байнга шалгаж, хянаж байх хэрэгтэй. Протез өмсөж буй үед арьс протезонд дарагдаж үрэлт үүссэнээс улайж, загатнах, цэврүүтэх
Дэлгэрэнгүй...
 

Санал асуулга

Манай Сайт-аас та ямар мэдээлэл авахыг хүсэж байна?
 

Зөвлөгөө

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн туслах вэ?
Sample imageӨнөөдөр тантай, хаа ч юм тэргэнцэртэй,хараагүй, хэлгүй, дүлий гэх мэт янз бүрийн

Тэргэнцэр ашиглах тухай зөвлөмж
Sample imageТэргэнцэр нь тулгуур эрхтний эмгэгийн улмаас гэр орон, ойр орчиндоо явж чаддаггүй

Сурталчилгаа

Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам
УИХ
Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам
Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар
Монгол Улсын Төрийн байгуулагуудын вэб
NRC banner
Италын ОУ-ын ТББ
Нээлттэй Засаг

Үндсэн цэс

Тэгш дүүрэн хөтөлбөр

Сайт тоолуур

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр2
mod_vvisit_counterӨчигдөр5
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт33
mod_vvisit_counterЭнэ сард21
mod_vvisit_counterНийт2209

Зургийн дээжис