БИДНИЙ ТУХАЙ

Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил олгох, протез ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх, сэргээн засах эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.

Эрхэм зорилго 

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд аливаа ялгаваргүйгээр нийгмийн харилцаанд тэгш оролцох, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад оршино.

Зорилт

  1. Нийгмийн хамгаалал, боловсрол, эрх зүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ажиллаж амьдрах орчны дэд бүтцийн чиглэлээр судалгаа хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бүртгэл, мэдээллийн сан бүрдүүлж, хэвийн ажиллагааг хангах.
  2. Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үзүүлэх сэтгэцийн болон эрүүл мэндийн сэргээн засах тусламж, үйлчилгээг чанарын өндөр түвшинд жигд хүртээмжтэй, оновчтой хэлбэрээр хүргэх.
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалт зохион байгуулах, чадваржуулах, мэргэжил олгох, тэднийг нийгмийн чадварлаг, идэвхтэй оролцогч болгон хөгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудыг сургах, давтан сурган мэргэшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг дэмжих, зөвлөгөө өгөх, сургах чиглэлээр сургалтын нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлэх.
  4. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, тэдэнд байгаа чадварыг хөгжүүлэх, хувиараа хөдөлмөр эрхлэх, цалинтай ажилд орох, санхүүгийн үйлчилгээнд оролцох, нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах замаар нэмэгдүүлэх.
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулах, тэдэнтэй ажилладаг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, салбар дундын хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар олон нийтийн хандлагыг сайжруулах нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах.
  6. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамран сургалт, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх замаар өөрсөддөө болон нийгэмд хандах ойлголт мэдлэгийг нь сайжруулан, тэднийг аливаа асуудалд шийдвэр гаргах түвшинд оролцож, өөрийн дуу хоолойгоо гаргаж хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг дэмжих

ТОВЧ ТҮҮХ

    Тус төв нь 1999 онд Тахир Дутуу Иргэдийн Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Тусгай Төв болон Протез Ортопедийн Үйлчилгээний Төвийг нэгтгэн, Тахир Дутуу Иргэдийн Сургалт, Сэргээн Засалтын Үндэсний Төв нэртэй байгуулагдсан. Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Сайдын 2006 оны 8-р сарын 4-ний 81 тоот тушаалаар үйл ажиллагааныхаа хүрээг өргөжүүлэн Сэргээн Засалтын Үндэсний Төв нэртэйгээр ажиллаж байна. Сэргээн засалтын үндэсний төвийн салбар нэгжүүдийн байгуулагдсан. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2010 оны 11 сарын 05-ны 145-р тушаалаар Сэргээн засалтын үндэсний төвийн дүрэм, бүтэц, үйл ажиллагааны үндсэн чиглэл орон тоог шинэчлэн баталсан.

  • Протез Ортопедийн Үйлдвэр   
    • 1966 он    Клиникийн Нэгдсэн 1-р эмнэлгийн дэргэд Протез-ортопедийн тасаг      
    • 1977 он    Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны газрын харьяанд протезийн    үйлдвэр     
    • 1989 он    Гэмтэл согог Төвийн дэргэд Протез-Ортопедийн тасаг    
    • 1997 он    ЭМНХЯ-ны харъяа Протез-Ортопедийн үйлдвэрийн төв
  • Мэргэжлийн сургалтын тэнхим    
    • 1976 он  Хөдөлмөр цалин хөлсний улсын хорооны дэргэд мэргэжил олгох байнгын Курс    
    • 1982 он          Тахир дутуу иргэдийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн тусгай төв 
  • Сэргээн засах эмчилгээний тасаг     
    • 2000 он Сэргээн засалтын үндэсний төвийн сэргээн засах эмчилгэний тасаг гэсэн нэртэйгээр анх үйл ажиллагаагаа явуулж    эхэлсэн.Одоогийн байдлаар манайх 15 ортой хэвтэн эмчлүүлэх тасаг, амбулториор жилдээ 500 орчим хэвтэн эмчлүүлэгч 2900    гаран үйлчлүүлэгчидэд сэргээн засалтын тусламж үйлчилгээг үзүүлж байна.