БОЛОВСРОЛЫН СЭРГЭЭН ЗАСАЛТЫН ГАЗАР

          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжил, ур чадвар олгох сургалт зохион байгуулах, чадваржуулах, мэргэжил олгох, тэднийг нийгмийн чадварлаг, идэвхтэй оролцогч болгон хөгжүүлэх, төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудыг сургах, давтан сурган мэргэшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг дэмжих, зөвлөгөө өгөх, сургах чиглэлээр сургалтын нэгдсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж байна.

 

Чиг үүрэг :

  1. Хөгжлийн бэрхшээлийн тархалт, төрөл, шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг тогтоох, суурь судалгаа хийх, бүртгэл мэдээллийн нэгдсэн сан үүсгэх
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн сургалт явуулах, мэргэжил эзэмшүүлэх, сургалтын таатай орчин бүрдүүлэх
  3. Сургалтанд хамрагдах иргэдийн хөдөлмөрийн чадвар алдалтын байдлыг үнэлж, тохиромжтой мэргэжлийн чиг баримжааг тогтоох
  4. Төв орон нутгийн мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн багш, сургагч нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажиллах арга барилд сургах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  5.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд сургах үйл ажиллагааг зохион байгуулах
  6. Мэргэжил эзэмшсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд зуучлах, ажил олгогч-хөгжлийн бэрхшээлтэй иргэн-зуучлагч гэсэн гурвалсан холбоог бий болгож, хэвшүүлэх

 

Тус газар  нь жилдээ 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 7 төрлийн мэргэжлээр мэргэжил олгох сургалт явуулдаг.

Сургалтын баг

  • Багш
  • Инженер технологич
  • Нийгмийн ажилтан
  • Согог зүйч
  • Дохионы багш

Мэргэжлийн сургалтын төрлүүд

  • Оёмол бүтээгдэхүүний оёдолчин, сувинер урлал
  • Баримт мэдээлэл оруулагч оператор
  • Компьютерийн үйлчилгээний ажилтан
  • Модон эдлэлийн мужаан
  • Байшин арчлагч
  • Тогооч
  • Талх нарийн боовчин

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга зүйг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх зорилгоор бүх шатны эмнэлгийн байгууллагын эмч, дунд мэргэжилтэн, боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилтан, төр захиргаа, олон нийтийн байгууллагынажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулан, 
мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлдэг.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг мэргэжилтнүүдийг сургах сургалтын хөтөлбөрүүд

 

Сургалтын хөтөлбөр

Хугацаа

Хамрагдах хүмүүс

1

Дохионы хэлний сургалт

7 хоног

СӨБ, ЕБС, МСҮТ-ийн багш нар дүүрэг хороодын нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, нийгмийн ажилтнууд, ХБИ-тэй ажилладаг бусад байгууллагын ажилтанууд

2

Сонсголын өөрчлөлттэй иргэдтэй ажиллаж сургагч багш бэлтгэх сургалт

45 хоног

СӨБ, ЕБС, МСҮТ-ийн багш нар