ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

​Чиг үүрэг

  1. Байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, гүйцэтгэлийг хянаж дүгнэх, холбогдох эрх зүйн баримт бичгүүдийг боловсруулах, гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гэрээ хэлэлцээр хийх, шинэ санаачилгыг дэмжих;
  2. Байгууллагын үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдох үндсэн чиглэлийг газар, нэгжүүдэд өгөх, нэгжийн дарга нарын боловсруулсан тушаал, шийдвэрийн төслийг хянах;
  3. Хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллыг хангах;
  4. Ажиллагсдын үйл ажиллагаа, мэргэжлийн төвшинг үнэлж дүгнэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах;
  5. Байгууллагын хэмжээнд нийт ажилтан албан хаагчдын сахилга, дэг журам, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиулах, ажлын цаг ашиглалт, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, хяналт тавих;
  6. Байгууллагын үйл ажиллагааны чанар, үр дүнг үнэлэх шалгуурыг судалгаанд үндэслэн боловсруулах, нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих;
  7. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн талаарх асуудлаар шинжилгээ судалгаан дээр тулгуурласан санал боловсруулж холбогдох дээд байгууллагуудын бодлого төлөвлөлтөд тусгуулах;
  8. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх Засгийн газар, яамны бодлоготой уялдсан урт, богино хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах;
  9. Салбар болон салбар дундын уялдаа холбоог нягтруулж хамтын ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөжүүлэх;
  10. Хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг оновчтой хийж, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах;
  11. Чиг үүрэгтэй холбогдох бусад ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх.