ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, СУДАЛГААНЫ ГАЗАР

Товч түүх:

            Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Эрт үеийн оношилгоо, оролцооны газар нь 2012 оны 11 сарын 06 өдөр сайдын А/56 тоот тушаалаар байгуулагдаж, 2014 оны 04 сарын 01 шинэчилэгдсэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна.

Зорилго:

            Хөгжлийн бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх, оношлох, оролцоог дэмжих

Зорилт:

  • Эрт үед нь илрүүлэх, хөгжлийн бэрхшээлээс сэргийлэх
  • Хөгжлийн бэрхшээл судлалын талаар

Чиг үүрэг:

  • Хөгжлийн бэрхшээл судлал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  хөгжүүлэх талаар төсөл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээл судлал, хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийж, холбогдох газруудад дүгнэлт, зөвлөмжүүдийг өгөх;
  • Үндэсний болон олон улсын төвшний судалгаа явуулах нөхцөлийг хангахуйц эрдэм шинжилгээ, судалгааны лаборатори байгуулах;
  • Тандалт судалгаа явуулах, хөгжлийн бэрхшээлийн ангилал тус бүрээр мэдээ, мэдээллийг цуглуулах;
  • Төвийн эрдэмтэн, судлаач, эмч, багш нарын эрдэм шинжилгээний бүтээл, туурвилыг дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлэн нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүн амын дунд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулах гарын авлага, ном, бүтээл гаргах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт зөвлөмж гаргах;
  • Чиг үүрэгтэй холбогдох бусад ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх.

Бүрэлдэхүүн:

 №  Албан тушаал  Нэр
 1 Газрын дарга  Ш.Болд
 2 Хөгжлийн бэрхшээл, судлалын асуудал хариуцсан мэргэжилтэн  Ж.Өнөрзул
 3 Сэргээн засалт, судлалын асуудал хариуцсан мэргэжилтэн  Э.Уянга
 3 Тусгай хэрэгцээт боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн  Б.Батнаран