ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

          Энэхүү эрдмийн зөвлөл нь СЗХҮТ- ийн Ерөнхий захирлын 2013 оны А/39 тоот тушаалаар 11 эрдэмтэн, судлаачдын бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа.

Цаашид эрдмийн зөвлөл нь хөгжлийн бэрхшээл судлал- шинжлэх ухааны салбарыг Монгол улсад хөгжүүлэх, салбар шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл, төвийн сургалт-эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, онол, арга зүйн түвшин, үр дүнг хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах, зөвлөмж, зөвлөгөө өгөх, судалгааны ажлыг ерөнхий удирдлагаар хангах үндсэн чиг үүрэгтэйгээр ажиллана.

Эрдмийн зөвлөлийн бүтэц:

Дарга: Б. Нарантуяа /СЗХҮТ- ийн Ерөнхий захирал, докторант/

Орлогч дарга: Д.Ганболд /ХАХНХЯ-ын ХБИ- ийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн, доктор/

Нарийн бичгийн дарга: Х.Сансармаа /СЗХҮТ- ийн Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн/

Бусад 8 гишүүнтэй. Бүрэлдэхүүнийг линк рүү холбон үзэх.

Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэх асуудалд тавигдах шаардлага

  1. Эрдмийн зөвлөлийн хуралд асуудал оруулж буй албан байгууллага, газар, багш, эрдэмтэн, ажилтан нар тухайн асуудлаар шат шатны санал дүгнэлтийг албан ёсоор авсан бүрдэл нь иж бүрэн болсон материал байна.
  2. Асуудал хэлэлцүүлэгч нь тухайн асуудлынхаа талаар танилцуулга, үндэслэлийг холбогдох бичиг баримтуудын хамт нарийн бичгийн даргад хурал болохоос ажлын 7-оос доошгүй өдрийн өмнө өргөн барина.
  3. Хэлэлцэх асуудлыг нарийн бичгийн дарга хянан үзэж, Эрдмийн зөвлөлийн даргад танилцуулж хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
  4. Эрдмийн зөвлөлийн гишүүд нь хэлэлцэх асуудалтай урьдчилан танилцаж санал, дүгнэлтээ бэлтгэсэн байна.
  5. Захирын тушаал:                             Үзэх
  6. Эрдмийн зөвлөлийн дүрэм:            Үзэх