​МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм ноёд, хатагтай та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв нь Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Үндсэн хууль, болон түүнтэй нийцүүлэн гаргасан бусад хууль, тогтоомж, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, НҮБ-ын конвенцийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх уламжлалт ойлголт, хандлагыг өөрчлөхөөс гадна, тэгш бус байдлыг халах, нийгмийн бүх л харилцаанд бусадтай ижил түвшинд оролцох, хөгжихөд нь дэмжлэг үзүүлэхүйц эерэг орчинг бүрдүүлэхэд чиглэсэн зорилго, зорилт, үзэл санаа, зарчмыг баримтлан ажиллаж байна.Цаашид  энэхүү зорилго, зорилтын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээг дэлхий нийтийн жишигт хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахаар олон талт, шат дараалласан арга хэмжээнүүдийг төлөвлөн  7 газар, 1 хэлтэстэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Бидэнтэй хамтран ажилладаг эрхэм үйлчлүүлэгчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, ард иргэддээ цаашдын ажилд нь амжилт хүсэж, эрүүл энх, сайн сайхан бүхний хүсэн ерөөе!

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!