НИЙГМИЙН ОРОЛЦОО, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

Тус газар нь Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх олон нийтийн хандлагыг сайжруулах, тэдний дуу хоолой, санал хүсэлтийг нь нийгэмд хүргэх, олон нийтийн ажилд идэвхтэй оролцуулах, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр тэдэнтэй ажилладаг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тэднийг аливаа aсуудалд шийдвэр гaргaх төвшинд оролцож, өөрийн дуу хоолойгоо гаргаж хувь нэмрээ оруулах үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Чиг үүрэг:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдэнтэй хамаарал бүхий байгууллагуудыг дэмжих, хөгжүүлэх, нийгэмшүүлэх чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулах;
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагуудын ажилтнуудыг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
  3. Хүн амыг хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, иргэд, байгууллага, хамт олонд хөгжлийн бэрхшээлийн талаарх эерэг хандлагыг төлөвшүүлэх, түүнд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх бодлого боловсруулахад оролцох, салбар дундын оролцоог түшиглэн хэрэгжүүлэх;
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн хууль эрхзүйн мэдээллүүдийг холбогдох байгууллага хүмүүст сурталчлах;
  5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал болон бусад чиглэлийн төрийн ба төрийн бус байгууллагын ажилтнуудыг мэргэшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлийг дэмжих, аргазүйгээр хангах;
  6. Чиг үүрэгтэй холбогдох бусад ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх.
  • Ази, номхон далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан "ЭРХИЙГ БОДИТ БОЛГОЁ"  инчеоны стратеги ҮЗЭХ
  • ТББ-н жагсаалт ҮЗЭХ
  • ​Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц ҮЗЭХ
  • Монгол Улсын Стандарт 6055-2009 ҮЗЭХ
  • Монгол Улсын Стандарт 6056-2009 ҮЗЭХ
Нэр Албан тушаал
1 С.Баярбат Нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны газрын дарга
2 Ц.Болормаа Нийгмийн оролцооны асуудал хариуцсан мэргэжилтэн
3 Г.Лувсан-Одсэр Гэр бүл, хувь хүний нийгмийн сэргээн засалтын асуудал хариуцсан мэргэжилтэн
4 Г.Энхбаяр Сэтгэл зүйч