САНХҮҮ, НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

        Байгууллага болон аймаг дүүргийн салбаруудын үйл ажиллагаанд явцын болон байнгын хяналт, үнэлгээ, шинжилгээ хийн мэргэжил арга зүйгээр хангах, байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохион байгуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна

Чиг үүрэг

  • Байгууллагын төсвийн төслийг үндэслэлтэй боловсруулж, батлагдсан төсвийг  оновчтой хуваарилж, зөв  зарцуулж тайлагнах;
  • Санхүүжилтийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлэх боломжийг судалж, орлого нэмэгдүүлэх;
  • Өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, санхүүгийн болон үйл ажиллагааны бүртгэл тооцоог олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтлөх, тайлан мэдээг хууль журмын дагуу гаргах, холбогдох байгууллагад тогтоосон хугацаанд хүргүүлэх;
  • Төвийн үндсэн хөрөнгийг Төрийн өмчийн хорооны шийдвэр болон олгогдсон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах буюу шилжилт хөдөлгөөн хийх, данснаас хасах, борлуулах, устгах;
  • Төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангаж “Шилэн дансны тухай”- хуулийн хүрээнд санхүүгийн мэдээллийг байгууллагын веб сайтад тогтмол байршуулах, ил тод нээлттэй байх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Чиг үүрэгтэй холбогдох бусад ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэх.