Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан сарын аян “хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” уриатайгаар эхэллээ

​Жил бүрийн 12 дугаар сарын 03-нд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” тохиодог билээ. СЗСҮТ нь энэхүү өдрийг угтан 11 сарын 03-наас 12 сарын 03-ныг дуустал нэг сарын аяныг “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!”уриатайгаар эхлүүлээд байна.
Уг аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл хүргэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн сэргээн засалтын тусламж үйлчилгээг хүргэх, хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн ойлголт, хандлагад нөлөөлөх, хууль, эрх зүйн орчныг сурталчлан таниулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн идэвхийг дээшлүүлэхзэрэг чиглэлээр төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажлаа эхлүүлээд байна. 
Түүнчлэн “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжицгөөе!”уриа нь бүтэн жилийн туршид манай төвийн үйл ажиллагааны уриа байх юм.