МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ

     Боловсролын сэргээн засалтын газар нь  мэргэжлийн сэргээн засалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашиг, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанар, хүртээмжтэй хүргэж, тэднийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох боломжийг бүрдүүлэн, амьдралын чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлдэг. Тус газар нь дараах үйл ажиллагааг явуулан ажиллаж байна.

 

Үүнд:

  •          Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сургалт явуулах, мэргэжил эзэмшүүлэх, сургалтын таатаай орчин бүрдүүлэх чиглэлээр
  •          Сургалтанд хамрагдсан иргэдийн тусгай хэрэгцээ, шаардлага, бэрхшээлийнх нь онцлогт тохируулан сонирхсон чиглэлээр нь мэргэжил олгох
  •         Амжилттай суралцан төгсөгчдийг ажлын байранд зуучлах зэрэг олон талт үйл ажиллагааг явуулж байна. 

Боловсролын сэргээн засалтын газар нь:

  •         Тогооч
  •         Талх, нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан
  •         Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  •          Гар урлалын ажилтан
  •         Модон эдлэлийн мужаан
  •          Гутал засварчин
  •        Байшин арчлагч
  •          Веб техникч
  •          Хэвлэлийн дизайн зэрэг мэргэжлүүдийг улсын хэмжээнд эзэмшүүлж байгаа томоохон газар юм. 
               Сургалтын нийт цагийн 20% нь онол, 80% нь дадлага хичээлүүд  бөгөөд нэмэлтээр харилцаа, биеийн тамир, англи хэл, бизнесийн зэрэг хичээлүүдийг заахаас гадна  оюутан сурагчдынхаа дунд нийгэм-соёлын ач холбогдол бүхий олон үйл ажиллагааг тогтмол явуулж байдаг билээ.
 

Мэргэжлийн сургалтад элсэхэд бүрдүүлэх материал:

  • Ерөнхий боловсролын сургуулийн гэрчилгээ, хувийн хэрэг, мэргэжлийн үнэмлэх, диплом
  • Иргэний үнэмлэх, хуулбар/төрсний гэрчилгээ/
  • Группийн дэвтэр, хуулбар/халамжийн дэвтэр/
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуулбар
  • Өвчтөний карт
  • 2 хувь цээж зураг
  • Бүртгэлийн хураамж 2000 төгрөг