ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Тус үйлдвэр нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний бэрхшээлийн төрөл, хэрэгцээнд нийцсэн олон улсын стандарт жишигт нийцсэн 45 нэр төрлийн протез, ортопедийн хэрэгслийг үйлдвэрлэх, ханган нийлүүлэх, протез, ортопед, тусгай хэрэгслийн хэрэглээ ач холбогдлыг олон нийтэд мэдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийцсэн протез, ортопедийн хэрэгслийг улсын хэмжээнд үйлдвэрлэж байна.

Манай бүтээгдэхүүнүүд:

 

Протезийн хэрэгсэл гэдэг нь эмчилгээний болон гоо зүйн зорилгоор биеийн аль нэг хэсгийг орлох хиймэл эрхтэнийг хэлнэ. Протезийн хэрэгслийг дотор нь бие эрхтэний гадна ба дотор хийхээс шалтгаалан экзо-протез, эндо-протез гэж ангилна. Тус төвийн протезийн үйлдвэрт экзо-протез буюу дээд, доод мөчний протезийг үйлдвэрлэж байна. 

Ортопедийн хэрэгсэл гэдэг нь тулгуур эрхтэний бүтцийн болон үйл ажиллагааны алдагдал, гажуудлыг нөхөх зорилгоор хийх механик хэрэгслийг хэлнэ. Энэ нь биеийн аль нэг хэсгийн үйл ажиллагааг дэмжих, хөдөлгөөнийг хязгаарлах, орлох үүргийг гүйцэтгэдэг. Үүнд төрөл бүрийн корсет, согог заслын гутал, хошуувч, чигүүд, дөрөөвчөөс гадна хөдөлгөөнийг болон согогийг дэмжих зориулалт бүхий сонсголын аппарат, алхуулагч, тэргэнцэр, таяг зэрэг сэргээн засалтын туслах хэрэгслүүд орно.