Төв аймгийн төрийн албан хаагчдад нөлөөллийн сургалт зохион байгууллаа
admin
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэхэд нөлөөлөх, тэдэнтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг мэдээлэл, арга зүйгээр хангах зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн төрийн албан хаагчдад Хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт өгөх, хандлагыг нь эерэгээр өөрчлөх нөлөөллийн сургалтыг амжилттай зохион байгуулсан. Сургалтад ЗДТГ-ын харьяа ХНХҮХ, ЭМНДХ, Нэгдсэн эмнэлэг, Ерөнхий Боловсролын сургууль зэрэг 27 байгууллагын төлөөлөл нийт 40 ажилтан, албан хаагч хамрагдсан байна.