Хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрxлэлтийг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулагдлаа
admin    

СЗСҮТ нь жүжигчин Г.Ундармаатай хамтран “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД  ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БИЙ БОЛГОЁ” төслийг 2017 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд хийгдэж буй 3 дахь үйл ажиллагаа нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хийсэн бүтээлийн чанар, өнгө үзэмжийг сайжруулах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гар урлал, оёдол, хатгамлын чиглэлээр жижиг дунд үйлдвэрлэл эрхэлдэг Нийслэлийн нийт 6 дүүргийн 38 хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн багшийн зөвлөгөө, сургалт, харилцан туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад ирсэн иргэдийн бүтээл тус бүр дээр мэргэжлийн багш нар зөвлөгөө өгч ажилласан ба цаашид эдгээр иргэдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, зарж борлуулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг шат дараатай зохион байгуулах бөгөөд тус үйл ажиллагаанд СЗСҮТ-ийн албан хаагч нар болон жүжигчин Г.Ундармаа хамтран ажиллах юм.