Архангай аймагт Сэргээн засалтын үйлчилгээ үзүүллээ
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдөр”-ийн хүрээнд ХБХХЕГ-ын харьяа СЗСҮТ, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтран тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалч, хөдөлмөр засалч, хөдөлгөөн засалч, сэтгэл зүйч, протез, ортопедийн техникч нарын хамт сэргээн засалтын цогц үйлчилгээг үзүүллээ.
Тус ажиллагааг нээж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Дэд дарга Д.Ганболд, Архангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Д.Мөнхбат нар үг хэлсэн байна.
Үзлэгт давхардсан тоогоор 95 иргэн хамрагдаж, сэргээн засах тусламж үйлчилгээ, протез, ортопедийн засвар үйлчилгээ, эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Нийт үйлчлүүлсэн иргэдийн 85,3 хувь насанд хүрэгчид, 15,7 хувь нь хүүхэд байсан юм. Хүүхдүүдийн 86,6 хувь нь тархины саажилттай байсан бол насанд хүрэгчидийн 17,6 хувь нь тархины харвалтын үлдэцтэй, 82,4 хувь нь тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэд байсан юм.