Ажлын байр

Манай байгууллага албан хаагчдынхаа ажлын байран дахь мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, өсч хөгжих боломжийг бүрдүүлэн, мэдлэгтэй боловсон хүчин бий болгох таатай нөхцөлийг олгодог. Та бүхнийг туршлагатай, халуун дулаан уур амьсгалтай, эвсэг хамт олон хүлээж байна.

Та сонирхсон ажлын байрандаа дараах бичиг баримтын бүрдүүлэн Захиргаа, удирдлагын хэлтсийн Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэнд ирүүлнэ үү.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт, нэмэгдэл хуудас
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Ажил эрхлэж байгаа бол ажил байдлын тодорхойлолт
  • Их, дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хувь
  • Магистр, докторын зэрэг хамгаалсан бол дипломын хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн хувь;
  • Боловсролын үнэмлэх, сертификат гэрчилгээ, эмчлэх сувилах, эм барих үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлийг нотариатаар гэрчлүүлсэн хувь;
  • Иргэний үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
  • Цээж зураг 4% / 3х4 хэмжээтэй/
  • 3 үеийн намтар /гараар бичих болон шивж авчирах/
  • Оршин суугаа нутаг дэвсгэрийн хорооны тодорхойлолт
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийг нотариатаар гэрчлүүсэн хуулбар
  • Өөртөө байгаа давуу байдлаа илэрхийлсэн бусад бичиг баримт
  • Зохих маягтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан дүгнэлт

Төрийн албан хаагчийн анкет татаж авах

Манай хамт олон захиргаа, эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, багш, үйлдвэрийн нийт 7 хэлтэс, нэгжийн 103 төрийн үйлчилгээний албан хаагчидтай үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт ажиллагсдын 66 хувь нь эмэгтэй, 34 хувь нь эрэгтэй.

Төвийн нийт албан хаагчдын зонхилох буюу 39,8 хувийг 26-35 насны залуу боловсон хүчин эзэлж байна.

Боловсролын түвшингээр авч үзвэл 73,8% нь дээд боловсролтой мэргэжлийн албан хаагчид байна.