Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье сарын аян
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр 12 сарын 03 ныг угтаж ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын бодлого, шинэчлэлийн хэрэгжилт” үндэсний II чуулган болно. Энэ чуулганыг угтаж “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяныг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна.
Сарын аяны нээлтэнд:
ХАХНХ сайд С.Эрдэнэ
СЗХҮТ-ийн даргаБ.Нарантуяа
СЗХҮТ-ийн дэд дарга Т.Мөнх-Очир
ХАХНХЯ –ны Хүн амын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д Амарсайхан
ХАХНХЯ -ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан хэлтсийн дарга Т.Батдулам
Төрийн бус байгууллагын төлөөллүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож байна.
НҮБ-ын ерөнхий ассамблейгаас 1992 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг олон улсын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэн ирлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, эрх, хөгжил, хамгааллын талаарх төрөөс баримтлах бодлого, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, Инчеоны стратеги зэрэгт нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх чиглэлээр нийгэм, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан олон төрлийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Сарын аяны үйл ажиллагааг эхлүүлэн ХБИ-дэд ээлтэй Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүндэтгэл үзүүлэх “Талархалын цуваа”-г аялуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажилласан байгууллагуудыг алдаршуулан төр, иргэний нийгмийн байгууллагуудаас хүндэтгэл илэрхийлэн, талархал гардуулах юм.
“Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхыг дээшлүүлье” сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо, эрх, хөгжлийг дэмжсэн хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх хэлэлцүүлэг, уулзалтууд зохион байгуулагдана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох нөлөөллийн ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоог сайжруулах сургалт, уулзалт, өдөрлөг явагдана.
Энэ сарын аяны хугацаанд нийгэм олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт хандлагыг зөв төлөвшүүлэх телевизийн шторк болон мэдээ мэдээллүүдийг бэлтгэх, түгээх зэрэг төрөл бүрийн ажлуудыг төлөвлөөд байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ниймгийн хариуцлагаа ухамсарлан чин сэтгэлээс тусалсан байгууллагууд:
Нийслэлийн засаг даргын тамгын газар
ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газар
Финландын Флом байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар
Италийн Засгийн Газрын бус “АИФО” ОУ-ын байгууллага
Нээлттэй нийгэм форум ТББ
“Энержи ресурс” ХХК
“Хасу мегават” ХХК
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам
JICA-н сууриан төлөөлөгчийн газар
Хөдөлмөрийн яам
БГД-ийн НХҮХэлтэс
Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Засаг даргын Тамгын газар