Дүрс, оношилгоо, Сэргээн засах чиглэлээр онол, практик хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа
СЗХҮТ-ийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн сэргээн засах тусламж, үйлчилгээний чиглэлээр АНУ-ын Коларода мужийн Коларода Спрингс хотын Динамик хөдөлгөөн заслын эмнэлгийн захирал, сэргээн засалч, их эмч, Доктор Эмад, Египэт улсын Кайро хотын Дүрс оношилгооны их эмч Доктор Бассэм болон Монголиа Кампус Крусэйд Крист байгууллагын эрүүл мэндийн салбарын Монгол дахь төлөөлөгч хатагтай М.Энхээ нар Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн Сэргээн засалтын эмнэлэгийн эмч, сувилагч нарт “Дүрс, оношилгоо, Сэргээн засах” чиглэлээр онол, практик хосолсон сургалтыг амжилттай зохион байгууллаа. Мөн сургалтын үеэр Сэргээн засалтын эмнэлэгээр үйлчлүүлэгч, болон тэдний ар гэр асран хамгаалагч нарт сэргээн засах тусламж, үйлчилгээний талаар заавар зөвлөгөө, болон гэртээ хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж өгсөн нь чухал ач холбогдолтой болж, эмч сувилагч, үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээлээ.
Цаашид сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлээр сургалтыг жил бүр улсын хэмжээнд зохион байгуулж, хөдөө орон нутагт ажиллаж байгаа сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч, мэргэжилтэнүүдийг чадавхижуулах, мэргэжил арга зүйгээр хангах сургалтуудыг зохион байгуулах талаар харилцан тохиролцлоо.