Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдөрт зориулсан “NEWS COMPASS” нэвтрүүлэгт оролцлоо
admin    

“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны үйл ажиллагааны төлөвлөгөөний олон нийтэд хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг төлөвшүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр хийгдэх ажлын хүрээнд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Сэргээн засах эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Молор-Эрдэнэ UBS телевизээс жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь ням гаригт тэмдэглэн өнгөрүүлдэг “Зам тээврийн ослоор хохирогсдын дэлхий нийтийн өдөр”-т зориулан бэлтгэн явуулсан “News compass” нэвтрүүлэгт оролцож, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх болон осол гэмтлийн хор холбогдлын талаар мэдээлэл өглөө.

Уг нэвтрүүлэгт манай байгууллагаас гадна Замын цагдаагийн газар болон Тээврийн прокурорын газрын төлөөлөл, мөн сэтгэл зүйчид оролцсон байна.