Зарлал
admin    

ХНХЯам Жайка олон улсын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих” төслийг 2016-2020 оны хооронд хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг гадаад болон дотоодод чадавхжуулах сургалтад хамруулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Энэ хүрээнд 2018 оны 08 дугаар сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний хооронд “Хамт олонд түшиглэн хамруулах аргачлалаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, амьжиргааг дэмжих” сэдэвт сургалт Япон улсад явагдана.

Сургалтад хамрагдах хүсэлтэй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд доорх холбоосоор орж тавигдах шаардлага, холбогдох мэдээллийг авах боломжтой.

Жич: Төр, төрийн бус байгууллагаас тус бүр нэг хүн.

Knowledge Co-Creation Program: Үзэх

Guidelines of Application Form for the JICA Knowledge Co-Creation Program /NGO/: Үзэх

Guidelines of Application Form for the JICA Knowledge Co-Creation Program /GOV/: Үзэх