Итгэл найдвар, боломж Улаанбаатар 2015 бүх нийтийн марафон
СЗХҮТ-ийн дэд дарга Т.Мөнх-Очир “Ахиллис” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Болорчулууныг хүлээн авч уулзлаа. Ахиллис интернэйшил нь өнөөдөр дэлхий даяар нийт 72 салбартай бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор хичээллэх урам зоригоор тэтгэхийн зэрэгцээ материаллаг баазаар дэмжин ажилладаг.
Тус байгууллагын монгол дахь салбар 2015 оны 01 дүгээр сард Улаанбаатар хотноо үүсгэн байгуулагдсан ашгийн төлөө бус нийтэд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
“Ахиллис” ТББ-аас 2015 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдах “ИТГЭЛ НАЙДВАР, БОЛОМЖ УЛААНБААТАР 2015” бүх нийтийн марафоныг Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв дэмжин, хамтран ажиллахаар боллоо.
Марафоны гүйлтийн ангилал: 3 км, 5 км, 10 км, 21 км.
Насны ангилал: 20-29, 30-39, 40-49, 50-59, 60-69, 70-79 нас, түүнээс дээш.
Цахим бүртгэл: www.achillesmongolia.mn