“Номтой нөхөрлөе” аян амжилттай зохион байгууллагдлаа
admin

МБУЧОС-ийн Манлайллын сургалтын хүрээнд 2016.11.11-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор” төвийн санаачилснаар “Номтой нөхөрлөе” аяныг Мэргэжлийн боловсрол, ур чадварыг олгох сургуулийн нийт оюутнуудад номын гайхамшгийг мэдрүүлэх, номтой харилцах чадвар суулгах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь зориулж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээт номын санг”-ийн зүгээс “Номтой нөхөрлөе” аяныг 2016.10.17-2016.10.31-ны хооронд явуулж амжилттай болж өндөрлөлөө. Үүнд:
- Талх нарийн боов үйлдвэрлэлийн технолгийн ажилтны ангийн оюутан М.Батцэцэг хамгийн олон буюу 5 ном уншиж тэмдэглэл хөтлөн тэргүүн байрын эзлэн “Тэнгэрлэг тавилан” монгол бичгээр бичсэн ном, “Номын сайн нөхөр” үнэмлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн хонины ноосон оймс,
- Вэб техникчийн ангийн оюутан О.Бямбахишиг, М.Түдэв, Б.Жаргалмаа, хөгжүүлэх ангийн “П.Энэртэнгэр, Д.Ууганзаяа нар тус тус 1 ном уншиж тэмдэглэл хөтлөн , “Номын сайн нөхөр” үнэмлэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн хонины ноосон оймс зэрэг ХБИБИТ-ийн бэлтгэсэн шагналаар шагнууллаа.