СЗСҮТ-ийн протез, ортопедийн үйлдвэр зорилтот бүлгийн ХБИ-д үнэ төлбөргүй үйлчиллээ
Энэ сарын 28-нд СЗСҮТ-ийн протез, ортопедийн үйлдвэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг угтаж, Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран зорилтот бүлгийн ХБИ-ийн протез, ортопедийн хэрэгсэлийг үнэ төлбөргүй засварлах, захиалга авах үйлчилгээ хийлээ. Зайлшгүй засвар хийлгэх шаардлагатай ч санхүүгийн хувьд хүндрэлтэй, эсвэл протез, ортопедийн хэрэгсэл захиалах эрх нь үүсээгүй нийт 16 иргэнд үзлэг хийсэн байна. Тэдэнд зориулан үнэ төлбөргүй засвар үйлчилгээ, үйлдвэрийн бүтээгдэхүүний танилцуулга, ач холбогдолын талаар ерөнхий ойлголт өгч, зөвлөгөө мэдээллээр хангаж ажиллалаа. Тус арга хэмжээнд хамрагдсан 4 иргэний ортопедийн хэрэгсэлийг газар дээр нь засварлаж хүлээлгэн өгчээ. Мөн засвар шаардлагатай 12 хүний протез, ортопедийн хэрэгсэлийг 12 сарын 3-нд хүлээлгэн өгөхөөр болжээ.