СЗХҮТөв Канад улсын сайн дурын ажилтан Жанниэл Д Мэрсиэртэй хамтран ажиллаа
admin
Канад улсын сайн дурын ажилтан Жанниэл Д Мэрсиэр хүний эрхийн асуудлаар 2016 оны 03-р сарын 15-ны өдрөөс 04-р сарын 21-ны өдрийн хооронд нийт зургаан долоо хоногийн хугацаанд Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн эрдэм шинжилгээ судалгааны газар болон гадаад харилцааны хэлтэстэй хамтран ажиллаа.
Ажиллаж байх хугацаандаа Монгол Улсад дахь 2-5 настай хүүхдийн сургуулийн өмнөх боловсролд эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хамрагдалтын талаар судалгаа хийж Нийслэлийн Сонгино Хайрхан Дүүргийн тэргүүний 148, Баянгол Дүүргийн 162-р цэцэрлэгүүд болон “Гайхамшигт тусламж” хүүхдийн асрамжийн газрын үйл ажиллагаатай тус тус танилцлаа.