Сэргээн засалтын тусламж үйлчилгээ үзүүллээ
ХБХХЕГ-ын хяналт, шинжилгээ-үнэлгээний газар сэргээн засалч, хөдөлгөөн засалч, протез, ортопедийн техникч нарын хамт Налайх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засалтын цогц үйлчилгээг үзүүлжээ. Тус өдөрлөг арга хэмжээг нээж, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ХБХХЕГ-ын Хөгжил, нийгмийн оролцооны газрын дарга С.Баярбат, Налайх дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг нар үг хэлсэн байна. Энэхүү өдөрлөгт тус дүүргийн алслагдсан 2 хорооноос бусад хорооны нийт 100 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцсон бөгөөд Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо тэргэнцэр засварын үйлчилгээг Налайх дүүргийн 3-р хорооны эрүүл мэндийн төвөөс B,C вирусын шинжилгээг газар дээр нь шинжлэх үйлчилгээг тус тус үзүүллээ. Үзлэгт давхардсан тоогоор 50 гаруй хүн хамрагдсан байна.