Тендерийн урилга
admin    

Огноо: 2018-03-23
Тендер шалгаруулалтын нэр: Протез ортопедийн үйлдвэрийн дотоод түүхий эд бараа материалын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: СЗСҮТ-2018/02

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв эрх бүхий тендерт оролцогчдоо Үйлдвэрийн дотоод түүхий эд бараа материалын нийлүүлэгчийг сонгон шалгаруулах –ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 70000 төгрөгөөр авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 50,000,000
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 1
Сүүлийн нэг жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 50,000,000
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Протез, ортопедийн хэрэгсэл үйлдвэрлэх чиглэлээр өөрийн гүйцэтгэх ажил үүргийн дагуу тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн хамт  913 500 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ

Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны  04 дүгээр сарын 23-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Төлбөр хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Төрийн сан
Дансны дугаар: 100900017403

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Улаанбаатар-210620 Сүхбаатар дүүрэг,
7-р хороо Эрхүүгийн гудамж, 2 давхар, 220 тоот өрөө. Утас: 89010255