Төвийн нийт ажилтан, албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа
admin    

2017.10.24

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Ёс зүйн хороо нь байгууллагын нийт ажилтан, албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээний талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн “Мэдээллийн цаг”-т Төрийн албаны зөвлөлийн Шинжээч Г.Эрдэнэчимэгийг урьж оролцуулан “Төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад төвийн нийт 56 албан хаагчид хамрагдсан бөгөөд энэхүү сургалтаар төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчдын үйл ажиллагаандаа баримтлах зарчим, дагаж мөрдөх ёс зүйн хэм хэмжээ, эрхэмлэн дээдлэх зүйлсийн талаар мэдээлэл хүргэв.

ЁС ЗҮЙН ХОРОО