Төвийн удирдах албан хаагчдын дунд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” сэдэвт арга зүйн сургалт зохион байгуулагдлаа
admin    

2017.07.05

Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Ёс зүйн хорооны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Авилгатай тэмцэх газартай хамтран Төвийн удирдах албан хаагчдад  ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүйн сургалтыг зохион байгуулах тухай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 1/458 дугаар албан хүсэлтийг хүргүүлсэн.

Хүсэлтийн дагуу Авилгатай тэмцэх газрын мэргэжилтэн н.Саранчимэг 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 15 цагт СЗСҮТ-ийн 1-р байрны 201 тоот өрөөнд “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль” сэдэвт ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга зүйн сургалтыг зохион байгуулсан. Уг сургалтын зорилго нь албан хаагчдад хуулийн мэдлэгийг олгох, практик туршлагыг мэдүүлэх юм.

Сургалтад Бодлогын хэрэгжилт, нийгмийн оролцооны хэлтсийн дарга С.Баярбат, Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Туул, Санхүү, нийтлэг үйлчилгээний албаны дарга Г.Ууганбаяр, Сэргээн засах эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Р.Галбадрах, Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуулийн эрхлэгч Б.Алтмаа, Протез, ортопедийн үйлдвэрийн дарга Ц.Жамбалван нийт 6 удирдах албан хаагчид хамрагдав.

ЁС ЗҮЙН ХОРОО