Төв аймагт ажиллалаа
admin    

“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны хүрээнд Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олон 2016 оны 12 сарын 01-нд Төв аймагт зохион байгуулагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн сургалт” өдөрлөгт оролцоод ирлээ.

Өдөрлөгт аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс, аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Дэлхийн зөн ОУБ-ын орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо, “Очирт тулга” ХХК, “Эрхэм чанар” ХХК болон тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөл болсон нийт 120 хүн оролцов.

Манай байгууллагын зүгээс өдөрлөгт оролцогчдод байгууллагынхаа үйл ажиллагааны талаар болон протез, ортопедийн хэрэгслийн тухай, протез, ортопедийн хэрэгслийн зөв хэрэглээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, хөгжлийн бэрхшээлтэй 5 хүний протез, ортопедийн хэрэгслийн захиалгыг авч үйлчиллээ.