Төрийн банкны удирдлагуудыг нөлөөллийн сургалтанд хамрууллаа
admin    

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Банкны салбарын удирдлагуудад Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх дэд бүтцийн стандартыг танилцуулах, ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх, cалбар хоорондын түншлэл хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Баянзүрх, Сонгино хайрхан дүүргүүдийн, Төрийн банкны 21-н салбар тооцооны төвийн захирлуудад ”Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг нэмэгдүүлэх нь” сэдэвт нөлөөллийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам болон холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулсан. Сургалт нь төрийн банкаар үйлчлүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх , үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад нөлөөлөх, ач холбогдолтой юм.