Төрийн бус байгуулллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ
admin    

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн дарга Ц.Ганчимэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгуулллагуудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө өөрсдийн бэрхшээлийг үл тоон ажиллаж, нийгэмд хувь нэмрээ оруулж байгаа төрийн бус байгууллагуудын төлөөлөлд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлэн, урьдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх үндэс суурийг энэхүү уулзалтаар эхлүүлж байгааг дуулгав. Уг арга хэмжээ нь хоорондоо танилцах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлууд болон тэдгээрийг шийдвэрлэхийн тулд цаашид авах арга хэмжээний талаар болон хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” уриан дор явагдаж буй сарын аяныг хамтран зохион байгуулахтай холбоотой асуудлуудаар ярилцаж, санал бодлоо солилцох боломжийг олгосноороо чухал ач холбогдолтой боллоо. Бидний урилгыг хүлээн авч уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.