Уриалга
admin    

Монгол Улсын эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд нөлөөлөх эрсдэлд хүчин зүйлийг бууруулах, орчны болон хөрс усны бохирдлоос үүдсэн халдварт өвчнийг бууруулах үйл ажиллагаанд та бидний оролцоо идэвх санаачлаг чухал юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдрийг тамхины эсрэг өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ.

Энэ оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хугацаанд “Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин” сэдэвт аянд Нийслэлийн Засаг даргын тамгын газар харьяа агентлаг, байгууллагууд хамтран дэмжин оролцохоор боллоо.

Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болон компани, аж ахуй нэгж, төрийн бус байгууллага, албан хаагчид, нийслэлийн ард иргэд, оюутан, залуус “Тамхины ишгүй байгууллага-Тамхигүй орчин” аянд нэгдэцгээе.

“ТАМХИ ЗҮРХЭНД ХОРТОЙ-ТАМХИЙГ БИШ ЭРҮҮЛ МЭНДЭЭ СОНГОЁ”

Нийслэлийн Засаг даргын тамгын газар