Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, Жэй Си Ай Лидер /JCI/ төрийн бус байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт 2016 оны 08-р сарын 22-нд гарын үсэг зурлаа. Хамтран ажиллах санамж бичигт Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн дарга Т.Энхтайван, JCI лидер төрийн бус байгууллагын ерөнхийлөгч Ч. Ариунболд нар болон хоёр байгууллагын удирдлагууд оролцлоо. Санамж бичгийн зорилго нь: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжийг сайжруулах хүрээнд хамтран ажиллах чиглэлээр нийгэм олон нийтэд хандсан ажлуудыг хамтран зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажлын байраар хангах сайн туршлагатай залуучуудын байгууллага манлайлан дэлгэрүүлэхэд оршино. Хоёр байгууллагын хамтран ажиллах чиглэл нь
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хавсарсан эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран зохион байгуулах.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “ВС вирусийн эсрэг хамтдаа” төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллээр хангах тэднийг, оролцуулах гэх мэт чиглэлүүдээр хамтран ажиллах юм.
- Хөгжлийн бэрхшээлийн талаарх олон нийтийн хандлагыг сайжруулах олон нийтийн үйл ажиллагаануудыг зохион байгуулна.