Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” өдөрлөг болно
admin    

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь 12 дугаар сарын 03 буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан сарын аяныг “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” уриан дор 2016 оны 11 сарын 03-наас 12 сарын 03-ны хооронд зохион явуулж байна.

Уг аяны хүрээнд нийгэм, олон нийтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг хүргэх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах болон бусад үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” өдөрлөг зохион байгуулагдах тул та бүхэн өргөнөөр хамрагдана уу.

Өдөрлөг 2016 оны 12 дугаар сарын 02-ны 10.00-17.00 цагийн хооронд Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн I байранд болно.

Хаяг: СБД, Эрхүүгийн гудамж, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв.

Харилцах утас: 70135515, 99012106