ХБХХЕГ-ын албан хаагчид АТГ-ын сургалтанд хамрагдлаа
admin    

Жил бүрийн 02 сарын 25-аас өмнө төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/ болон хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/ – ийг тус тус бөглөж АТГ-т мэдүүлсэн байх ёстой байдаг.
ХБХХЕГ-аас АТГ-тай хамтран албан хаагчиддаа дээрх мэдүүлгүүдийг хуулийн дагуу хэрхэн хариуцлагатай мэдүүлэх талаар сургалт зохион байгуулж, мэдээлэл өгсөн. Тус сургалтыг АТГ-ын хяналт, шалгалт дүн шинжилгээний ажилтан, комиссар Б.Бат-Очир удирдан явууллаа.