ХНХ-ийн сайд С.Чинзориг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-д танилцууллаа
2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар баталсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколын хамт Монгол Улс 2008 онд нэгдэн орж, уг конвенцын үзэл баримтлалд тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2016 онд баталсан.
Тус хуулинд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бодитой болгох, хэрэгжилтэд хяналт тавих үндэсний хэмжээнд ажиллах хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бий болгохыг хуульчилсан юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурлын үеэр “хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг хариуцсан агентлаг байгуулах” талаар оролцогчдоос санал гарч, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 40 дүгээр зүйл, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын 33 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангах үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх замаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар” болгон зохион байгуулахаар тогтоолын төслийг танилцууллаа.
Бичлэг ҮЗЭХ
Тогтоолын төсөл ҮЗЭХ