ХНХ-ын сайд С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах…
admin    

Ази, Номхон далайн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Пирүүн Лайсмит, Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх сүлжээний тэргүүн Гулам Наби Низамани нарын зочдыг хүлээж авч уулзлаа.

Тэд ирэх онд манай улсад болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн сэргээн засах Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгрессыг зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд манай улсад ажилласан юм. Засгийн газрын зүгээс ч, салбарын сайдын хувьд ч энэхүү конгрессыг зохион байгуулах асуудалд онцгой анхаарч, бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлэхэд бэлэн байгааг уулзалтын үеэр хэлээд хэлбэр талаасаа биш агуулга нь сайн, үр дүнтэй чуулган болоосой гэж хүсэж буйгаа илэрхийлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн тал дээр хийж хэрэгжүүлж буй ажлаасаа товч танилцууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулийг уг конвенцын агуулгад нийцүүлэн, хөгжлийн агуулгаар баяжуулж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болгон шинэчлэн баталж хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтэцтэй холбоотой асуудлууд бидэнд тулгараад байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд Засгийн газраас ихээхэн анхаарал хандуулж энэ хүрээнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан олон улсын стандартад нийцсэн спорт цогцолбор, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор спортын ордон барих зэрэг ажлыг эхлүүлээд байна. Мөн Азийн хөгжлийн банктай хамтраад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих зорилгоор Бизнес инкубатор төв байгуулахаар ажиллаж байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзоригийн албан ёсны Фэйсбүүк хуудсанд нийтэлжээ.