“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах“ төсөл
admin
Азийн хөгжлийн банкны санхүүжилттэйгээр хэрэгжих “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах“ төслийн хэлэлцүүлэг 2016 оны 01 сарын 21-ний өдөр боллоо.
Уг хэлэлцүүлэгт ХАХНХЯ, БХБЯ, БСШУЯ, ЭМСЯ, ХЯ, ХЗЯ, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон зарим агентлагууд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмж, хөгжлийн бэрхшээлийн эрт оношлогоо, олон улсын үйл ажиллагааны ангилал, хөгжлийн бэрхшээлийн ангилал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон харилцаа холбооны чиглэлээр төслийн хүрээнд тусгах ажлуудын санал солицлоо.