Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
admin
ХНХЯ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагуудад сар бүр зохион байгуулдаг Мэдээллийн цаг болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах ажлын хэсгийн хэлэлцүүлгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хурлын танхимд 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Энэ хүрээнд ХБХХЕГ-ын үйл ажиллагааны чиглэлийн танилцуулга, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдагч мэдээллийн сан байгуулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй оны шилдгүүдийг шалгаруулах журмын төслийг ТББ-ууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тус тус танилцуулж, хэлэлцүүллээ.