Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг элэгний B, C вирусээс урьдчилан сэргийлж байна
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд элэгний халдварт болон халдварт бус өвчлөл эрс нэмэгдэж 10 хүн тутмын 1 нь элэгний B вирусийн халдвартай байна. Иймээс нийгмийн зорилтод бүлэг болох хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэх зорилгоор доорх арга хэмжээг зохион байгуулж байна.
Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв, “JCI” Лидер төрийн бус байгууллагатай хамтран элэгний B,C вирус болон хавсарсан хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс элэгний B, C вирусийн шинжилгээг авч байна.
Урьдчилан сэргийлэх элэгний B, C вирусийн шинжилгээг 2016 оны 08 дугаар сарын 22 буюу өнөөдөр 40 Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хийлээ.
Өнөөдрөөс эхлэн 23-ны өдрийг дуустал нийт 2 өдрийн турш Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төвийн 2-р байр (100 айл, Иргэний бүртгэлийн хажууд Арьсны өвчин судлалын үндэсний төвийн урд талд хуучнаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байр)-нд ажлын цагаар эмчийн үзлэг явуулж, өглөө 08 цагаас 12 цаг хүртэл шинжилгээ хийж хийнэ.
Холбоо барих утас: 99971556