Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо сургалт Баянхонгор аймагт зохион байгуулагдлаа
admin    

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн /KODDI/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг  2018 оны 3 дугаар сарын 14 өдөр  Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Энэхүү сургалтад Аймгийн өрх, сумдын Өрхийн эрүүл мэндийн эмч, эмнэлгийн ажилтан, Сургуулийн өмнөх боловсролын багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөлөл, Хүүхдийн асуудлыг  хариуцан ажилладаг нийгмийн ажилтан болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд зэрэг нийт 97 хүнийг хамрууллаа.