Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо сургалт Говьсүмбэр, Дорноговь аймагт зохион байгуулагдаж байна
admin    

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн /KODDI/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг  2017 оны 3 дугаар сарын 20,21 өдрүүдэд  Говьсүмбэр, 23, 24 өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулан ажиллаж байна. Энэхүү  сургалтад аймгийн өрх, сумдын өрхийн эрүүл мэндийн эмч, эмнэлгийн ажилтан, сургуулийн өмнөх боловсролын багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг эхийн төлөөлөл, хүүхдийн асуудлыг  хариуцан ажилладаг нийгмийн ажилтан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд зэрэг 200 хүнийг хамруулах юм.