“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт сургалт 21 аймаг 9 дүүрэгт зохион байгуулагдана
admin    

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэн /Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь Хүүхдийн хөгжлийн хоцрогдол, бэрхшээлийг эрт үед нь илрүүлэх арга аргачлалыг боловсруулах, сургалт сурталчилгаа явуулах болон мэргэжилтэн, эмч, багш, эцэг эхчүүдийн ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх юм.

Энэхүү төслийн хүрээнд 2015-2018 онд нийт 21 аймаг 9 дүүрэгт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сэдэвт сургалтыг аймаг, дүүргийн өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, хүүхдийн асуудлыг хариуцсан нийгмийн ажилтан, СӨБ-ын бага бүлгийн багш болон залуу гэр бүлүүд гээд нийт 3000 хүнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Одоогоор Нийслэлийн Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэг болон Дундговь аймагт нийт 400 гаруй хүмүүсийг хамруулан сургалтыг зохион байгуулаад байна.