“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг Баян-өлгий, Увс аймгуудад зохион байгууллаа
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тоогоор дэлхийн нийт хүн амын 10-15 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байдаг. Манай орны хувьд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, оношлох үйл ажиллагаа дутагдалтай байсаар байна. Хөгжлийн бэрхшээлийг аль болох бага насанд нь эрт илрүүлж, шаардлагатай арга хэмжээг авснаар түүнийг 30 хүртэл хувиар бууруулах ач холбогдолтой гэж үздэг.
Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн 3 дахь жилийн үйл ажиллагааны хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” сургалтыг 2018 оны 06 дугаар сарын 27,29-ний өдрүүдэд Баян-Өлгий, Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, ерөнхий боловсролын сургуулийн ажилтнууд, эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, нийгмийн ажилтнуудад амжилттай зохион байгуулж ажиллалаа.
Уг сургалтад дээрх 2 аймгийн сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан, бага бүлгийн багш, эмч, сувилагч, эцэг эхчүүдийн төлөөлөл зэрэг нийт 200 гаран хүн хамрагдаж, Хөгжлийн бэрхшээлийн эрт үеийн илрүүлэлтийн талаарх ойлголт хандлагаа нэмэгдүүлсэн.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль, эрх зүй, нийгмийн хандлага ойлголт, эрт илрүүлэхийн ач холбогдол болон хүүхдийн ерөнхий хоцрогдол, аутизмын хүрээний эмгэг, тархины сааны эрт илрэх шинж тэмдгүүдийн талаар мэдлэг, ойлголтыг өгч, цаашид практикт ашиглаж болох “Илрүүлэх хуудас”-ыг оролцогчдод танилцуулж, гэрчилгээ олголоо.