Хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх талаарх нэвтрүүлгүүд цацагдаж эхэллээ
admin
“Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгтэй хамтран хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх болон хөдөлгөөн заслын чиглэлээр цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд түгээх ажил амжилттай хэрэгжиж байна.
Хараа, сонсгол-хэл яриа, хөдөлгөөн, оюун ухааны бэрхшээл, сэтгэцийн эмгэг, хавсарсан бэрхшээл, мөн бусад хэлбэрийн бэрхшээл гэсэн нийт 7 төрлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх тухай нэвтрүүлгийн зураг авалтын ажил дуусч, нэвтрүүлэг-шторкууд HTV телевизээр цацагдаж, олон нийтийн хүртээл болж эхэллээ.