Шшгег-ын харья хорих 421-р ангид сэргээн засах үйлчилгээ үзүүллээ
admin    

СЗСҮТ нь энэ оны 10 сард ШШГЕГ-ын харьяа жирийн дэглэмтэй 421-р хорих ангийн нийт ажилтан, албан хаагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, эрх зүйн орчны талаар болон ХБИ-дэд хандах эерэг хандлага, дэд бүтцийн  стандартын талаар сургалт зохион байгуулсан билээ.

Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтсан “Хандлагыг өөрчилж, хамтдаа хөгжье!” аяны хүрээнд төвийн СЗЭ-ийн баг тус хорих ангид хоригдож байгаа сэргээн засалтын тусламж үйлчилгээ шаардлагатай 110 иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо, протез, ортопедын  засвар үйлчилгээг хүргэв.

Уг үйл ажиллагааны үр дүнд  хорих ангийн ажилтан, албан хаагчдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  талаарх мэдлэг, хандлага сайжирч, хүмүүжиж байгаа иргэд үзлэгт хамрагдан, хорих ангид тэргэнцэртэй иргэдэд зориулсан налуу замтай боллоо.
Иргэдийнхээ сайн сайхны төлөө анхаарал тавьж бидэнтэй хамтран ажилласан ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийн хамт олон, удирдлагуудад талархал илэрхийлье.