2016-2017 оны хичээлийн жилийн нээлт боллоо

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн Боловсролын сэргээн засалтын газрын 2016-2017 оны Хичээлийн жилийн нээлт амжилттай боллоо. Нийслэлийн 9-н дүүрэг болон хөдөө орон нутгаас нийт 140н хөгжлийн бэрхшээлтэй иргэд тогооч, оёдол, талх нарийн боов үйлдвэрлэлийн технологийн ажилтан, мужаан, хэвлэлийн график дизайн, гар урлал, гутал засвар гэсэн ангиудад бүртгүүлснээс 57 оюутан элсэн орлоо. Эдгээр мэргэжлийн ангиудаас гадна түр сургалтаар дахин элсэлт аван хичээллэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй элсэгчдийг мэргэжил эзэмших бэлтгэлийг нэмэгдүүлэх үүднээс дутагдаж буй ур чадвар, харилцааг олгох Хөгжүүлэх ангийг туршилтын журмаар 2 дахь жилдээ хичээллүүлэх гэж байна. Элсэлтийн үнэлгээний багийн бүрэлдэхүүнийг шинэчлэн ерөнхий эрдэм, мэргэжлийн үнэлгээ, эрүүл мэндийн оношлогооны баг дээр хөдөлмөрийн чиг баримжаа болон сэтгэл зүйн үнэлгээ нэмэгдсэн. Үнэлгээний арга, аргачлалыг сайжруулан төвийн даргын баталгаажуулан үнэлгээний ажлыг амжилттай хийж дуусгасан юм.