Эрдэм шинжилгээний хурал болно
admin    

“Хөгжлийн бэрхшээл судлалын уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв зохион байгуулна.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны өгүүллийг 2016 оны 04 дүгээр сарын 22-ны дотор хүлээн авна. Ирүүлсэн өгүүллийг хурлын эмхтгэлд нийтлүүлэх бөгөөд 8 илтгэлийг сонгон хэлэлцүүлж, батламж олгоно.

Та бүхнийг хөгжлийн бэрхшээл судлалын чиглэлээр хийсэн судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, идэвхтэй оролцохыг урьж байна.