“Эрхийг бодит болгоё”
admin    

Ази, Номхон Далайн бүс нутаг дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Эрхийг бодит болгоё” Инчеоны стратегийн 2013-2022 оны арван жилийн зорилтын явцын тайлан, ажлын хэсгийн III дугаар хурал Тайландын нийслэл Бангкок хотод 2016 оны 3 дугаар сарын 2-аас 4-ны хооронд болж, 30-н гишүүн орон оролцлоо. Үүнээс 15 нь засгийн газрын төлөөлөл, үлдсэн хувьд иргэний төлөөлөл оролцсон юм.

Энэ хурлаар өмнөх хурлаас гарсан шийдвэр, стратегийн хэрэгжилтийн явц, дунд хугацааны засгийн газрын өндөр түвшний уулзалтын бэлтгэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх, ажлын явцыг дүгнэсэн юм. 2014 онд зохион байгуулагдсан уулзалтын зөвлөмжийн дагуу “Ази номхон далайн бүс нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 10 жилийн стратеги”-н үр дүнтэй хэрэгжилтийг дэмжихийн тулд гишүүн орнууддаа зөвлөмж, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор ажлын хэсгийн бүрэлдэхүүн улсуудын дунд энэхүү хурлыг жил бүр зохион байгуулахаар тогтсон юм.

Тус хуралд Монгол улсаас ХАХНХЯ-ны харьяа СЗХҮТ-ын дэд дарга Т.Мөнх-Очир оролцож Монгол Улс Инчеоны Стратегийн зорилтуудыг шалгуур үзүүлэлтийг өнгөрсөн хугацаанд хэрхэн биелүүлж байгааг салбарын яамд, хотын захиргааны байгууллагуудаас ирүүлсэн мэдээллүүд дээр үндэслэн “Монгол Улс дахь Инчеоны Стратегийн хэрэгжилт” сэдвээр илтгэл тавьлаа.

Монгол Улсын Засгийн Газар, ХАХНХЯ түүний харъяа байгууллагууд, төр, төрийн бус байгууллагууд идэвхитэй сайн ажиллаж байгааг дурдаад Монгол Улс Инчеоны Стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх эхний суурийг загвар болохуйц маш сайн тавьж байгааг хуралд оролцсон гишүүн орнууд цохон тэмдэглэжээ.