Амьдрал өдөр бүр гайхалтай
admin    

2016 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр  СЗХҮТөвийн баг хамт олон сэргээн засах, эмчилгээ, сэтгэл заслын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “ТАНЫ ИНЭЭМСЭГЛЭЛ”  төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус төв нь тархины цус харвалт, тархины саажилт, нугасны гэмтлийн улмаас биеийн, хэл ярианы, оюун ухааны хувьд саажсан хүмүүсийг дахин сэргээж, амьдралд эргэн ороход тусламж үзүүлдэг байгууллага юм.

Өвчний улмаас сэтгэлзүйн хувьд бухимдал, уур, уцаартай болсон үйлчлүүлэгчид, түүний гэр бүлийн гишүүдийг ойлгон хүндэтгэж, учраад байгаа нөхцөл байдлаа даван гарахад туслах нь сэргээн засах эмчилгээг үр дүнтэй байлгах гол менежмент юм.

Одоогийн байдлаар 3 жилийн хугацаанд нийт 500-аад эмчлүүлэгч нарт үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд  өдөрт дунджаар 8-10  үйлчлүүлэгчид сэргээн засах эмчилгээг хийлгэж  байна.

Цаашдаа хоёр байгууллага мэдээ, мэдээлэл, туршлагаа солилцож хамтран сургалт зохион байгуулахаар боллоо.